Органик бус бодисын технологи

ACHE310 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: 3 цаг - 8 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийг судалж буй оюутнуудыг органик бус химийн үйлдвэрийн түүхий эд материалтай танилцах, түүнийг боловсруулах, технологийн процессийн үндсэн шат дамжлагууд болон тэдгээр процессийн физик химийн үндэстэй танилцаж онолын мэдлэгтэй болох, технологийн процессыг явуулах нөхцлийг тодорхойлон тухайн үйлдвэрийн технологийн бүдүүвч боловсруулж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чадвартай болгох

Товч агуулга

Органик биш хүчлүүдийн үйлдвэрлэлийн технологи, давс, эрдэс түүхий эд боловсруулахад хэрэглэх үндсэн процессуудын физик химийн үндэс, фазын дүрэм, хоёр болон гурван компонент системийн политермийн диаграмыг систем дэх үндсэн компонентүүдийн хайлах, буцлах, талсжих температуруудын тусламжтайгаар байгуулан тэдгээрийг ялгах, салгах технологи, цахилгаан химийн аргаар идэмхий натрий үйлдвэрлэх, соодын үйлдвэр, металлурги болон силикатын технологи зэрэг багтана