Нүүдлийн соёл иргэншил

ANTH704 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нүүдлийн соёл иргэншил хичээл нь дотоод азид (High Asia) бүсэд амьдарч буй нүүдэлчин овог аймгууд, тэр дундаа Монголын нүүдлийн соёлыг нарийвчлан авч судална. Ингэхдээ нүүдэлчин овог аймгуудын талаар бичсэн судалгаануудыг дүгнэн шинжилж, тэдгээр овог аймгуудын нийгмийн бүтэц зохион байгуулалт, төр засаглалын тогтолцоо, эдийн засаг, соёлын нийтлэг болон онцлог шинжүүдийг талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр монголын нүүдлийн соёлыг судалсан бүтээлүүдтэй танилцах. Мөн нүүдэлчин овог аймгуудын нийгмийн бүтэц зохион байгуулалт, ураг төрлийн харилцаа, төр засаглалын тогтолцоо, эдийн засгийн онцлог шинжүүдийг тус тус судлах. Эцэст нь орчин үеийн нүүдлийн соёл иргэншилт нийгмүүдэд тулгарч буй асуудал болон пост социалист монгол орны нүүдлийн соёлд гарсан өөрчлөлт болон уламжлалт хэлбэртэй танилцана.