Шүүхийн сэтгэц гэм судлал

CRIL438 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

ШСГС-ын магадлан шинжилгээг шаардлагатай тохиолдолд, цаг үеэ олж шижээч томилон хийлгэх, шаардлагыг үндэслэн хэрэгт холбогсодын сэтгэцийн эрүүл мэндийн байдалд эргэлзээ төрүүлэх сэтгэцийн байдлуудыг танин мэдэх, сэтгэцийн хуурамч өвчлөх байдлуудын эмнэл зүй, оношлолт, ШСГС-ын үнэлгээ, сэтгэцийн өвчин тус бүрийн ШСГС-ын үнэлгээг гаргаж чадах , үнэлж чадах болон хууль зүйн үндэслэлтэй хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах хандлагыг төлөвшүүлэхэд оршино.

Товч агуулга

1. ШСГС-ын судлах зүйл, судалгааны арга, ач холбогдол сэтгэл мэдрэлийн өвчний танин мэдэхүйн процесууп, гажуу тусал, хий үзэгдэл юмны хэлбэр хувиран өөрчлөгдөх, бие хүний хувийн чанар өөрчлөгдөх; 2. Дэмийрэл, ялгүй зовлонт байдал, ойн сулралт, мэтгэцийн хөдөлгөөний өөрчлөлтүүд, хэрэг хариуцах чадваргүй байдлын тухай. Ялтан гэрч хохирогчид хийх ШСГС-ын магадлан шинжилгээ, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээниы ач холбогдол; 3. Сэтгэл мэдрэлийн өвчнүүд,үечилсэн солиорол, гэмтлийн шалтгаан сэтгэл мэдрэлийн өвчнүүд; 4. Архидалт, токсикомания, наркомания, оюуны хомсдол сэтгэл мэдрэлийн өвчний байрлал.