Англи хэлний oрчуулгa 2

ETRA212 / Бакалавр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэлнээ, монгол хэлнээс англи хэлнээ уран яруу, зөв оновчтой орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцах ач холбогдолтой.

Товч агуулга

Оюутан монгол, англи хэлнээс харилцан бичгийн орчуулга хийх дадал, чадварыг эзэмшихдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, урлаг, байгаль орчин, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил, аялал жуулчлал, танин мэдэхүй зэрэг олон сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.