Палеогазарзүй

GEOG400 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Палеогазарзүй хичээлийн зорилго нь өнөөгийн Дэлхийн гадаргын дүр төрх, хэлбэр, бүтэц бүрэлдэхүүнийг геологийн өнгөрсөн цаг хугацаанд Дэлхийн гадарга дээр явагдсан үйл явцуудаар тайлах, тэдгээрийг Дэлхий Судлалын ШУ-ны судалгааны арга, аргачлалуудаар судалж тайлбарлахад оршино. Энэхүү хичээлийг судалсанаар Дэлхий Судлалын Үндэс, Ерөнхий Геологи, Геоморфологийн Үндэс, Геохими, Цаг уур, уур амьсгалын үндэс гэх зэрэг өмнө үзсэн хичээлүүдээр олж авсан мэдлэгээ бататган, Дэлхий Судлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудаар цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

Палеогазарзүй хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил болон хувьсал өөрчлөлтүүдийг геологийн цаг хугацаагаар тайлбарлах, мөн Дэлхийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Палеогазарзүйн ШУ-ны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ. Үүнээс гадна Дэлхийн анхны эх газрууд болон эртний далайнуудын байршил болон хэлбэрийн өөрчлөлтүүдийг эх газрын өргөгдлийн онол болон плит тектоникийн онолуудаар тайлбарлах болно.