Сурган хүмүүжүүлэх зүй

EDUC200 / Бакалавр

Багц цаг: 3

Боловсрол судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сурган хүмүүжүүлэх зүйг судалснаар оюутан, сурган хүмүүжүүлэх үйл явцыг ерөнхий боловсролын сургуулийн төвшинд зохион байгуулах онол, арга зүйг эзэмшинэ. Ингэснээр мэргэжлийн дидактик судлах, багшлах дадлагад гаргах боломж бүрдэнэ.

Товч агуулга

Сурган хүмүүжүүлэх зүй нь шинжлэх ухааны танин мэдэхүйн салбарын хувьд нийгмийн онцгой үүрэг болох өсвөр, залуу үеийг сургаж хүмүүжүүлэх үйл явцыг/СХҮЯ/судална. Сурган хүмүүжүүлэх үйл явц нь багш сурагчдын хөгжиж буй харилцан нөлөөлөл юм. Энэхүү харилцан нөлөөлөл нь суралцагчид хөгжин төлөвших, боловсрол эзэмших зорилгыг хангах, тэд асуудлыг дэвшүүлэн бие даан болон хамтран бүтээлчээр шийдвэрлэх чадвартай бие хүн болон төлөвшихөд чиглэнэ. Сурган хүмүүжүүлэх үйл явцыг төлөвлөх, зохион байгуулан хэрэгжүүлэх, дүгнэн шинжлэх онол арга зүй, багш мэргэжлийн онцлог, сурган хүмүүжүүлэх ур чадвар, эв дүй, суралцагчдын нас, сэтгэц хувийн онцлог, тэдгээрийг хэрхэн харгалзах зэрэг асуудлыг судална.