Монголын түүх: Нүүдэллэхүй ёсон (Ерөнхий суурь)

HIST103 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Суралцагчдад эх түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ иргэн болон төлөвшихөд үлэмж ач холбогдол бүхий амьдрахуй ухааны өргөн мэдлэг, чадвар дадал олгох, монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны ололтоос өнөө болон ойрын ирээдүйд баяжуулан хэрэглэж чаддаг болгох, онол, практикийг хослуулан шүүмжлэлтэй хандаж чадах, малчин түмний арга ухааны нууцад нэвтрэх анхны бодит төсөөлөлтэй болох, зөвхөн өөрөө төдийгүй, хойч үеийнхэндээ нүүдэлчдийн соёл, иргэншлийн чадавхаас хэлж зааж өгөх үндсийг бүрдүүлэх зэрэгт энэхүү хичээлийн гол зорилго оршино. Монголчууд бидний өвөг дээдэс нь нүүдэлчдийн удмынхан тул тэдний аж төрөх өвөрмөц хэв маяг, эрхлэх аж ахуй, амьдрах арга ухаан, ертөнцийг үзэх үзэл, соёл, ёс заншил бол нүүдэллэхүй хэмээх ерөнхий ойлголтонд бүрэн хамаарагдах учраас уг хичээлийн сэдэв болгон танин мэдэхүйн болон практик ач холбогдол асар их, манай оюутан залуучууд бид хэн бэ гэдгээ сайтар ухааран, өнгөрсөн үеийн ахмадуудаас суралцах, санаа авах зүйл тун үлэмж, бас ойрын ирээдүйд туршлага сургамж болгох амьдралын хар ухаан, мал маллагаатай холбогдсон ардын уламжлалт мэдлэг ухаан, алсын хараатай, холын бодлоготой болох бодит боломжийг бүрдүүлж өгөх учиртай.

Товч агуулга

Энэ хичээлийн гол агуулга нь манай нутаг дэвсгэрт нүүдэлчид оршин амьдрах болсон өнийн тэр цагаас эдүгээ хүртэл байгаль, мал, хүний гурамсан холбооны дотоод, гадаад нягт уялдаа холбоо, бодит илрэл, байгальтай тэмцэж ирсэн туршлага сургамж, монголчуудын уламжлалт аж төрөх арга ухаан, өнөөгийн бодит байдал, ойрын ирээдүйн төлөв хандлагыг товч хураангуйлан үзэхээс гадна амьдрахуй ухаан, ардын ёс заншил, соёл боловсрол, бусад ард түмнүүдтэй хэрхэн харилцаж, алдаж, онож ирсэн аугаа их сургамжаас санаа авч, өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийх, өөрсдийнхөө аж төрж буйд шүүмжлэлтэй хандах, ардын арга туршлага, сайн зүйлээс суралцах боломжийг бүрдүүлэхэд оршино. Нүүдэллэхүйн ойрын ирээдүйг өөдрөгөөр төсөөлөх нөхцлийг хангаж өгнө.