Нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлт

DEMO806 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн хамгааллын бодлого, түүний төрлүүдийг судалж, нийгмийн хамгааллын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төлөвлөлт хийх ерөнхий арга зүйд суралцуулна.

Товч агуулга

Нийгмийн хамгааллын бодлогын үндсэн ойлголт, тодорхойлолтууд, төрлүүд; бодлогын нийтлэг элементүүд; үндэсний засгийн газрын байр суурь; тухайн улс орнуудын хүн амын болоод нийгмийн тулгамдсан асуудлууд; бодлого боловсруулах үе шатууд; нийгмийн бодлогын загварууд; нийгмийн бодлогын удирдлага, үндэсний хөгжлийн болоод нийгмийн хамгааллын салбарын (нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт гэх мэт) төлөвлөлт, төлөвлөлтийн төрөл хэлбэр; бусад улс орнуудын туршлага, сургамж; Монгол улсын нийгмийн хамгааллын салбарын бодлого, төлөвлөлтийн тухай.