Монголын нийгмийн халамжийн тогтолцоо, менежментийн асуудал

SOWO800 / Доктор

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

(Энэ хичээлийн зорилго нь оюутнуудад орчин үеийн Монголын нийгмийн халамжийн тогтолцооны хөгжлийн үйл явц, түүний үе шатуудын талаар мэдлэг олгож, түүний хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлтүүдийн талаар өөрсдийн үнэлэлт дүгнэлт өгөх чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна. Нийгмийн халамжийн бодлогын орчин, институцчилэл түүнд улс төрийн, эдийн засгийн болон социаль хүн ам зүйн хүчин зүйлсийн нөлөөлөлд эргэцүүлэл хийж, шинжлэх ухааны аргаар мэдээлэл цуглуулан дүгнэлт хийх чадвартай болно.)

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд нийгмийн халамжийн тогтолцоо, нийгмийн хамгааллын салбар дахь түүний байр суурь, нийгмийн халамжийн институцчилэл, түүний үе шатууд, нийгмийн халамжийн стратегийн хүрээг судална. Мөн нийгмийн халамжийн системийн хөгжилд улс төрийн, эдийн засгийн болон социаль-хүн ам зүйн хүчин зүйлсүүдийн үзүүлэх нөлөө, нийгмийн халамжийн систем дэх бюрократчилал, плюрализмын хөгжил, нийгмийн халамжийн зардлын өөрчлөлт, нийгмийн халамжийн зорилтот бүлгүүд, тэдгээрийн хувьсал өөрчлөлт, нийгмийн халамжийн системийн социетал системд үзүүлэх үр нөлөө зэрэг асуудлыг эргэцүүлэх болно.)