Ерөнхий гидрогеологи

GEOL451 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Гидрогеологийн шинжлэх ухааны талаар үндсэн ойлголтыг өгнө. Үүний дотор газар доорхи усны гарал үүсэл, ион давсны найрлага, газрын гадаргад илрэх зүй тогтол, горим, баланс, нөөц, баялаг зэрэг гидрогеологийн шинжлэх ухааны тулгуур ойлголт мөн газрын хэвлийн материаллаг орчин болох ул хөрс, түүний гидрогеологийн шинж чанарын тухай ойлголтыг өгнө. Энэхүү хичээлийг судалсанаар барилга, гидроинженер, уул уурхай, геологи, хайгуулын өрөмдлөг зэрэг өргөн хүрээнд гидрогеологийн тухай суурь мэдлэгээ ашиглан гүйцэтгэхэд илүү хялбар болох ач холбогдолтой болно.)

Товч агуулга

Ерөнхий гидрогеологи хичээл нь гидрогеологийн шинжлэх ухааны ялангуяа газар доорхи усны гарал үүсэл, хөдөлгөөн, шинж чанар, чулуулаг бүрхүүлд хуримтлагдах төрөл, газар доорхи усны горим, нөөц, баялгийн талаарх ойлголтыг өгөхөөс гадна геолги хайгуулын ажил, уул уурхайн олборлолт зэрэгт газар доорхи усны үзүүлэх нөлөөллийн талаарх ерөнхий мэдлэгийг эзэмшүүлнэ. Уг хичээлийг судалсанаар оюутан гидрогеологийн судалгааны мэдээллийг боловсруулах, харьцуулах, газар доорхи усны нөөц, баялгийг тооцох зэрэг аргыг эзэмшинэ.