Нефть боловсруулах технологи

CHEM420 / Бакалавр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрчим хүч, тээвэр, улс орныг батлан хамгаалах үйл хэрэг, үйллдвэрийн олон салбар, хүн амын ахуйн хэрэгцээг хангах үйлсэд нефть ба хийн ач холбогдол туйлын чухал юм. Аливаа улс орны эдийн засгийн хөгжилд нефть шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Нефтиэс бүх төрлийн шингэн түлш, (бензин, керосин, титэрлэлт ба дизель хөдөлгүүрийн шатахуун, мазут)-ыг гаргана. Нефтийн өндөр температурын фракциас бүх төрлийн тос, түрхлэг тосыг гаргадаг. Нефть нөгөө талаар бүх төрлийн химийн аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болно. Нефтийн УААА-д гүйцэтгэх үүргээс нь хамааран нефть боловсруулалтын олон төрлийн аргууд зохиогдож үйлдвэрлэлд хэрэгжисэн юм.

Товч агуулга

“Нефть боловсруулах технологи” хичээл нь оюутнуудад нефть байгалийн хийг дулаан ба дулаан катализаторын нөлөөгөөр боловсруулж түлш шатахуун, тосолгооны материал, үндсэн органик ба нефтийн химийн синтезийн аж үйлдвэрийн түүхий эд гаргах арга техник, технологийн горимтой танилцуулах зорилготой.