Бүс нутгийн худалдааны хэлэлцээр

COMR702 / Доктор

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын бизнесийн үндсэн суурь нь улс орнуудын хоорондын худалдааны харилцаа бөгөөд эдгээр худалдаа нь засгийн газрын түвшинд, үндэстэн дамнасан корпорациудын хэмжээнд, мөн бие даасан жижиг бизнес эрхлэгчдийн хүрээнд ч явагдаж байдаг билээ. Бизнес, худалдааны чиглэлээр мэргэших гэж буй ямар ч оюутны хувьд худалдаатай холбоотой аливаа онол, практикийг бүрэн эзэмших нь зүй ёсны бөгөөд тэр дундаа экспорт, импортын урсгалыг эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг олж авах нь чухал юм. Тэгвэл эдгээр хүчин зүйлсэд ОУ-ын байгууллагуудаас ногдуулсан шаардлагууд, хоригууд, худалдааны блокуудын тавьсан нэгдсэн зах зээлүүд, худалдааны холбоод, хэлэлцээрүүд, гэрээнүүд, гаалийн болон бусад зохицуулалтуудыг судлан, онол практикийн мэдлэг олж авахад хичээлийн зорилго оршиж байна.

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд бүс нутгийн худалдааны онцлог, худалдааны хөнгөлттэй хэлэлцээрүүдийн зорилго, ач холбогдол, хэв шинж, ирээдүйн чиг хандлага, бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдийг бодит жишээн дээр тулгуурласан онолын болон практикийн мэдлэгийг олгох, мөн цаашлаад орчин үеийн дэлхийн эдийн засгийн либериалчлал, интеграцчлалын чухаг шинэ чиг хандлага болох эдийн засгийн чөлөөт бүсийн талаар үүн дотроо төрөл, онцлог, үе шатуудын үүсэл хөгжлийг судлах бөгөөд, эдгээрийг тодорхой баримт жишээ, судалгаанд үндэслэн сонгосон улсын жишээн дээр авч үзэх болно.