Жендерийн эдийн засаг

ECON734 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Жендерийн эдийн засаг” хичээл нь шинэ сонгодог, mainstream онолын чиглэлүүдэд, загваруудад бодит амьдрал дээр тод байгаа жендерийн асуудлыг оруулж ирж танилцуулах, оюутнуудад жендерийн микро болон макро эдийн засгийн шинжилгээний гол гол концепц, онолын чиглэлүүд, загварууд, тэдгээрийн хэмжилтийн аргууд эзэмшихэд, цаашид энэ чиглэлээр судалгаа хийхэд туслах зорилготой хичээл юм.

Товч агуулга

Уг хичээлээр оюутнууд микроэкономикс, макроэкономиксийн онолын сууринаа өрх гэрүүд, пүүсүүд, тухайлбал хэрэглэгчийн сонголтын онол, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сонголтын ялгаа, энэ ялгааны улмаас үүсэж буй технологийн сонголт, хөдөлмөрийн зах зээлийн оролцоо, цалингийн зөрүү, түүний шалтгаан, орлогын ялгаа, ядуурал, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө, олон улсын худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, санхүү, төсвийн бодлогын үр нөлөө, эдийн засгийн өсөлт ба жендерийн асуудал, эдийн засгийн хямралын нөлөө зэрэг сэдвүүд, бодлогын зохицуулалтыг ахисан түвшинд онолын, загварууд талаас нь зааж, энэ чиглэлийн судалгааны аргачлал, загваруудыг таниулах, тайлбарлах, дадлагажуулах хичээл юм.