Оптик

PHYS207 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оптикийн үндсэн ойлголтууд, хуулиуд, хэрэглээг системтэй судлуулан оптикийн онолын суурь мэдлэг олгох, практик хэрэглээний дадал, дүй эзэмшүүлэх

Товч агуулга

Оптикийн ач холбогдол ба хэрэглээ. Геометр оптикийн үндсэн ойлголтууд. Гэрлийн долгиолог ба бөөмлөг хоёрдмол шинж чанар. Долгион тэгшитгэл. Хавтгай ЦСД – ны бүтэц, энерги, импульс, даралт, Пойнтингийн вектор. Фермагийн зарчим. Оптик кабель. Оптик дүрс. Нимгэн линз. Төвлөрсөн оптик систем. Зузаан линз. Фотометрийн хэмжигдэхүүн ба ойлголтууд. Долгионыг фронтоор ба далайцаар хуваахад үүсэх интерференцүүд. Фурье спектрометр. Гэрэл үүсгэгчийн шугаман хэмжээ интерференцэд нөлөөлөх нь. Гэрлийн дифракцын скаляр онолын үндэс. Хялбар саадуудаас үүсэх Френель ба Фраунгоферийн дифракцууд. Дифракцийн тор. Голограф. Гэрлийн туйлшрал. Ердийн, шугаман, эллипс туйлшрал. Гэрлийн дисперсийн электрон онол. Гэрлийн шингээлт, сарнилын үзэгдлүүд. Хоёр орчны зааг дээрээс ойсон ба хугарсан цацаргуудын эрчмүүд. Анизотроп орчинд гэрэл тарах. Хоёрдон хугарал. Зохиомол анизотроп чанар. Абсолют хар биеийн цацаргалтын хуулиуд.