Хиймэл дагуулын өгөгдлийн шинжилгээ

SSSS711 / Магистр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн үндсэн зорилго нь ЗТС-ын статистик судалгааны үндсэн ойлголт, түүнд нөлөөлж буй чиг хандлагууд, шийдвэр гаргалт, мэдээлэл цуглуулах, түүнчлэн асуулгыг загварчлах, харьцуулсан судалгаа болон түүврийн арга, өгөгдлийг ойлгох, харуулах, шинжилгээ хийх үндсэн аргууд, эцэст нь судалгааны тайланг бэлтгэх, харуулах арга зүйн талаар мэдлэг өгөхөд оршино. Олон төрлийн хиймэл дагуулын мэдээ татаж, боловсруулалт хийж байгаль орчны судалгаанд хэрэглэнэ.

Товч агуулга

Хичээл нь бүхэлдээ менежерүүдийг илүү сайн шийдвэр гаргах хэрэгцээнд тулгуурласан. ЗТС-ын орчны өөрчлөлтүүд нь боломжууд болон тодорхой бус байдлыг үүсгэж улмаар шийдвэр гаргалтыг сайжруулахын тулд судалгааг улам их чухал болгож байна. Энэ хичээлээр ЗТС-ын судалгааны хүрээ болон, судалгааны үйл ажиллагааны онцлогийн тухай ярилцана. Өгөгдөл, мэдээлэл цуглуулах, хэмжигдэхүүн ба хэмжээсүүд, асуулгын загвар гаргах, түүвэрлэх арга хандлагуудыг судална. Хиймэл дагуулын өгөгдлийн шинжилгээ хичээлээрзагвар дэвшүүлж, анализ хийн газрын хэмжилттэй харьцуулж шалгана. ЗТС-ын статистикийн судалгаанд ENVI, PCI, Google Earth Engine, ArcGIS-ийг ашиглан өгөгдлийн шинжилгээний аргууд /гимтограм, ковариаци, кластерийн арга зэрэг/ болон түүнийг хэрхэн тайлбарлах тухай үзнэ. Эцэст нь судалгааны тайланг хэрхэн бичих, арга зүйн талаар судална.