Монгол дахь түрэг угсаатан судлалын үндэс

TURK401 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол дахь түрэг угсаат ард түмэн Хасаг (казах)-ийн угсаа үүсэл, тэдний монгол нутагт ирж суурьшсан түүхэн он цаг, бусад түрэг угсаатнаас ялгарах өвөрмөц онцлог, уламжлалт ахуй, соёл сэтгэлгээний байдал хийгээд Тува зэрэг хэл аялгууны хувьд түрэгжсэн монгол угсаа гаралт түмэн, Хотон зэрэг хэл аялгуу, зонхилох зан үйл монголжсон, гарлын хувьд түрэг угсаа гаралт түмний талаар түүхэн угсаатны зүйн ерөнхий мэдлэг олгоход тус хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Монголын казахуудын уг гарал, түүх, тэдний зан заншил, хэл соёлын онцлог, бусад түрэг угсаат ард түмний хэл соёлоос ялгарах үндсэн шинж, Тува, Хотон нарын гарал үүсэл, овгийн бүрэлдэхүүн, нутаглаж буй газар нутаг, зан үйл, соёл сэтгэлгээний ялгарал, хэлний онцлог зэргийг үзэж судална.