Системийн зохицуулалт, арчилгаа

ICSI450 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Компьютер мэдээллийн систем нь олон том байгууллагын гол нуруу нь болж өгдөг. Тийм том системийг үүсгэх, захиран зохицуулах мөн түүний засвар үйлчилгээг хийж сурах нь МТ-ийн инженерийн хувьд чухал ажил юм. Ажлын компьютерийн менежмент, файль сервер, веб сервер, сүлжээний төхөөрөмж, тохиргооны менежмент, хяналтын үйл ажиллагаа болон илүү олон зүйлийг багтаах байгууллагын түвшиний компьютерийн системтэй ажиллахад шаардлагатай мэдлэг болон туршлагыг энэ хичээлээр олгоно. GNU/LINUX болон Microsoft Windows сервер програм хангамжийг хамгийн түрүүнд судалж үзэхийн зэрэгцээ, эдгээр системтэй шууд ажиллах үйл ажиллагаа болох дадлага, бие даалтын ажлыг гүйцэтгэхэд суралцах ихэнх цагаа зарцуулах болно

Товч агуулга

Үйлдлийн систем, түүний үйлчилгээ: Үйлдлийн системийн Суулгалт, Тохируулга, Арчилгаа (Үйлчилгээний багц, пач, г.м.), Үйлдлийн системийн сервер талын үйлчилгээ (хэвлэх, файль, DHCP, DNS, FTP, HTTP, майль, SNMP, telnet), Үйлдлийн системийн клиент талын үйлчилгээ, Үйлдлийн системийн дэмжлэг; Хэрэглээний програм, түүний Үйлчилгээ: Програмийн Суулгалт, Тохируулалт, Арчилгаа (Үйлчилгээний багц, пач, г.м.), Үйлчилгээний сервер програм (өгөгдлийн, веб, сүлжээний үйлчилгээ, г.м.) Клиентийн үйлчилгээ, Дэмжлэг; Захиран зохицуулах үйл: Агуулгын менежмент, Агуулгын зүгшрүүлэлт (файль систем төлөвлөлт, бүтэц), Сервер захиран зохицуулалт, менежмент, Хэрэглэгч, бүлгийн менежмент, Нөөцийн менежмент, Аюулгүй байдлын менежмент, Гашигаас буцаан сэргээх, Нөөцийн менежмент, Автоматжуулалтын менежмент (автоматжсан ажил хуваарилалт), Сайт менежмент компьютер, баримт, Системийн дэмжлэг, Хэрэглэгчийг дэмжлэх, сургах; Захиран зохицуулалтийн талбар: Веб талбар, Сүлжээний талбар, ӨС-ийн талбар, ҮС-ийн талбар, Дэмжлэгийн талбар;