Компьютер графикийн програмчлал

ICSI476 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Компьютер графикийнонол болон практикийг судлан, програмчлах арга техникийг эзэмшихэд энэхүү хичээлийн үндсэн зорилго оршино

Товч агуулга

Уг хичээлээр Компьютер графикийн үүсэл хөгжил, түүх, гол ойлголтууд; Компьютер графикийн хэрэглээ, жишээ, бодит ертөнц болон зураг, дүрслэл; Вектор болон цэгэн графикийн үндсэн зарчим, хавтгайн объектын загварчлал; Геометр хувиргалт; Бичвэр, Өнгөний загварууд, хэрэглээ; 3D дүр зургийн бүтэц, хялбар хөдөлгөөнт зураг, 3D Объект, түүний гадаргуу, тэмдэглэл, загварчлалын техник, олон өнцөгтөөр 3D загварчлах; Цэгэн графикийн алгоритм, шулуун болон муруйг зурах; Муруй, дүрслэх хэлбэрүүд, гадаргуун нормал вектор; Гадаргууг дүрслэх алгоритм, зарчим; Зургаар биетийг бүрэх (texture mapping) зэрэг агуулгын хүрээнд судална