Хөрсний биологи

BIOL408 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөрсний бүтэц бүрэлдэхүүн, амьд биесийн амьдралын орчин болох тухай; хөрсний бактери, мөөг, актиномицет, замаг, эгэл биетэн, нематод, гархит хорхой, шавьж, хачиг зэрэг үет хөлтнүүд, зөөлөн биетэн зэрэг амьтдын олон янз байдал, амьдралын хэлбэр, тархалт байршилт; хөрсөнд явагдах органик нэгдлийн задрал, хөрс үүсч бүрэлдэх үйл явц, анхдагч ба хоёрдогч бүтээгдэхүүн үүсч бий болох процессын талаарсудалгаа хийх, судалгааны үр дүнд боловсруулалт хийх дадлага, чадвар олгох

Товч агуулга

Хөрсний амьдралтай организмууд, тухайлбал, бактери, бактери, мөөг, актиномицет, замаг, эгэл биетэн, нематод, гархит хорхой, шавьж, хачиг зэрэг үет хөлтнүүд, зөөлөн биетэн зэрэг амьтдыгцуглуулах, лабораторидөсгөвөрлөх, хээрийн нөхцөлд судлах судалгааны орчин үеийн аргыг оюутанд эзэмшүүлэх; хөрс үүсч бүрэлдэх, үржил шим хуримтлагдахад амьд биесийн гүйцэтгэх үүрэг; хөрсний организмуудын бүлгэмдэл тэдгээрийн ач холбогдол; хөрсөнд явагдах бодисын эргэлт; хөрсний бохирдол ба элэгдэл эвдрэл биологийн төрөл зүйлд нөлөөлөх байдал; уур амьсгалын өөрчлөлт ба дулаарал хөрсний организмуудад нөлөөлөх байдлын талаар оюутанд нэгдсэн ойлголт өгнө.