Уран зохиолын ерөнхий онол

LITE411 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нэгдүгээр ангид үзсэн “Уран зохиол шинжлэлийн удиртгал” хичээлээс гадна аман болон бичгийн уран зохиол, үндэсний болон дэлхийн уран зохиолын талаар олсон түүхийн мэдлэгийг нэгтгэн дүгнэж системчлэх, уран зохиол нь нийгэм, хүн, амьдралтай холбогдох учир шалтгаан, нийт урлагийн ай хүрээнд эзлэх уран зохиолын байр суурь, тэдгээрийн хоорондын зүй тогтол, харилцан хамаатлын учир шалтгааныг тайлбарлах, уран зохиолын гадаад, дотоод хүчин зүйлсийн холбоо хамаарлыг тайлбарлах түвшины онол, арга зүйн чадвар эзэмшүүлэх, уран зохиолын талаар олсон бүх мэдлэгийг нэгтгэн дүгнэх, баталгаажуулах зорилт тэргүүн зэрэгт тавигдана.

Товч агуулга

Уран зохиолын ерөнхий онолын үндсэн ойлголтуудыг тайлбарлаж, XX зуунд дэлхий дахинаа дэлгэрсэн сонгодог реализм, модернизм, постмодернизм, постструктурализм, деконструктурализмын цогцолбор ойлголт, нарратологи, психоанализ, зааварчлах гоо зүй, херменевтик, бүтэц зүйн онол, хэлбэр зүйн дэг, домог зүйн шүүмжлэл, шинэ шүүмжлэл, шизоанализ, тэдгээрийн судалгааны арга зүйн онцлогтой танилцуулах, бие даасан чиглэлүүдийн онол үзэл баримтлал, суурь судалгааны бүтээлийн гол гол тулгуур ойлголт ухагдахууныг уран зохиолын эх хэрэглэгдэхүүн дээр тайлбарлана.