Олон улсын оюуны өмчийн эрх зүй

INTL402 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюуны өмчийн эрх зүй хичээлийн зорилго нь оюутанд иргэний эрх зүйн харилцааны хоёр дахь гол объект эдийн бус баялгийн нэг төрөл болох оюуны үнэт зүйлс тэдгээрийн эрх зүйн зохицуулалтын онцлогийг танин мэдүүлэхэд оршино. Оюутан энэхүү хичээлийг тусад нь судалсанаар уг салбар эрх зүйн талаар цогц мэдлэг,чадвар хандлагатай болж улмаар суралцагч,цаашдаа эдийн засгийн эрхзүйн салбарт мэргэшин ажиллахад нь чухал ач холбогдолтой .

Товч агуулга

Оюуны өмчийн тухай үзэл баримтлал,оюуны өмчийн эрх зүйн суурь асуудалууд, оюуны өмчийн үндсэн салбар болох Зохиогчийн эрх болон Аж үйлдвэрийн өмчийн эрхийн салбарын тухай ойлголт, зохиогчийн эрхийн объект субъект,шинжлэх ухаан утга зохиол, урлагын бүтээл зохиогчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх,зохиогчийн гэрээний эрх зүйн зохицуулалт,зохиогчийн эрхэд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхийн объект, субъект,шинэ бүтээл,бүтээгдэхүүний загвар,ашигтай загвар, барааны тэмдэг, газарзүйн заалтын эрх зүйн зохицуулалт,оюуны өмчийн эрх зүйн бусад асуудал, оюуны бүтээлийн эрхийн хамгаалалт болон оюуны өмчийг бүртгэх, хамгаалах процесс ажлллигааны онцлогийг судална.