Санхүүгийн үндэс

FINN201 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүү, эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудад зах зээлийн эдийн засгийн харилцаанд санхүү мөнгө зээлийн механизм ямар үүрэг рольтой, Монгол улсын төр засгаас санхүүгийн талаар явуулж байгаа бодлого, түүний хэрэгжилтийн байдал , зах зээлийн эдийн засгийг төрөөс зохицуулахад санхүү, мөнгө зээл нь гол арга болох зэрэг асуудлаар онолын мэдлэг олгох оршино.

Товч агуулга

Санхүү, эдийн засгийн тодорхой өвөрмөц харилцааг илэрхийлдэг шинжлэх ухаан болох, санхүүгийн сэтгэлгээний хувирал, хөгжлийг түүхэн болон нийгмийн хөгжлийн үе шат, цаг үетэй холбон онол, арга зүйн үндэслэлийг судлана. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн гүйцэтгэх үүрэг роль, зах зээлийн эдийн засгийн зохицуулалтад санхүү гол арга нь болох үндсийг тодорхойлох. Монгол улсын төрийн санхүүгийн бодлого, хэрэгжилтийн үйл явц, санхүүгийн тогтолцоо түүний зарчим, санхүүгийн удирдлага, хяналтын зохион байгуулалтыг авч үзнэ. Эдийн засгийн макро, микро түвшинд санхүүгийн нөөцийг бүрдүүлэх эх үүсвэр, түүнийг хуваарилах арга зүйг тодорхойлно.Төрийн санхүүгийн бүрэлдэхүүн, орлого, зарлагын өргөн хүрээ Монгол улсын төсөв төрийн санхүүгийн зонхилох бүрэлдэхүүн хэсэг болох, төсвийн орлого, зарлагын төрөл, бүтцийн хувьсал, өөрчлөлт, татварын орлогын эдийн засгийн онолын үндэс, мөн чанар, төрлийг тусгайлан судлах. Төвлөрсөн ба орон нутгийн санхүүгийн онцлог, хоорондын харилцааны нийгэмийн эдийн засгийн үндэсийг авч үзэх. Улсын (засгийн газрын) зээллэг, түүний агуулга, зориулалт, бүрдэлт, улсын гадаад, дотоод өрийн удирдлагын зарчим онцлог. Нийгмийн даатгалын нийгэм, эдийн засгийн агуулга, үүрэг, даатгалын сан бүрдүүлэх арга зүй, хөрөнгийн зориулалтын чиглэл, хууль, эрх зүйн үндэсийг даатгалын төрөл тус бүрээр тусгайлан авч үзнэ. Нийгмийн даатгал, халамжийн хэтийн төлөв, зайлшгүй шаардлага Арилжааны даатгалын тогтолцоо, түүний эдийн засгийн үүрэг, эд хөрөнгийн ба амь нас, хувийн даатгалын төрлийг үзэж, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлно. Үйлдвэрлэлийн хүрээний санхүү нь санхүүгийн тогтолцоонд гол бүрэлдэхүүн хэсэгт, улмаар ДНБ-ийг хуваарилах, дахин хуваарилах, бусад санхүүгийн салбаруудын орлогыг бүрдүүлэх үндэс болох эдийн засгийн агуулгыг тод гаргана. Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн дүрмийн сангийн хөрөнгийн бүрэлдэлт (үндсэн ба эргэлтийн хөрөнгө), ашиглалт, мөнгөн орлого, ашгийн хүчин зүйлүүд, хуваарилалтын арга зүйг товч үзнэ. Хөрөнгийн зах зээлийн бүтэц агуулга, олон улсын валютын санхүүгийн систем, валютын зах зээлийн асуудлуудыг авч үзнэ.