Орчин үеийн философи II

PHIL309 / Бакалавр

Багц цаг: 4

Философи, шашин судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

ХХ зууны сүүлийн хагасаас хойш утгат чанар бүхий аливаа тэмдэглээг хэл гэж үзэх болсон билээ. Чухам тийм утгаар дурдан буй үеэс хойш үүссэн олон философи чиглэл хэрэг дээрээ бүгд хэлийг үндсэн объектоо болгож ирсэн байна. Тэдгээр чиглэлийн дотор гол төлөөллүүд нь структурализм, постструктурализм, постмодернизм гурав мөн. Гэвч энэ гурван философидолт болбоос тодорхой утгаар хэлний функци бүхий байдаг аливаа тэмдэг хүмүүнлэгийн мэдлэгт ямар гүйцэтгэл бүхий байдгийг бие биеэсээ ялгаатай тайлбарладаг бөгөөд үүнийг авч үзэх нь энэ хичээлийн хамгийн гол зорилго мөн. Ийм учраас эл хэлний тухай философи бол философи, хэл шинжлэлийн төдийгүй ер нь аливаа салбарын суралцагчдын мэргэжлийн онолд арга зүйн чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал философийн салбарын оюутнуудын хувьд мэргэжлийн заавал үзэх хичээлүүдийн нэг байх бүрэн үндэстэй. Гэвч манай философийн салбарын сургалтын төлөвлөгөөнд заасан багц цагийн хэмжээг харгалзаж философийн энэхүү бүрэлдэхүүнийг уг төлөвлөгөөнд сонгон судлах хичээл болгон тусгасан байгаа. Угтаа бол Витгенштейн, Райл, Стросон, Остин нарын философийг эзэмшихгүйгээр философийн жинхэнэ мэргэжилтэн болж чадахгүй гэдгийг харгалзан энэ хичээлийг философийн мэргэжлээр төгсөгч бүх оюутан сонгодог байгаасай хэмээн энэ хөтөлбөрийг боловсруулагч багшийн зүгээс оюутнуудад зөвлөе.

Товч агуулга

• К.Леви- Стросын боловсруулсан философийн структурализм • “Төгс хэл” зохиох Б.Рассел, Л.Витгенштейн нарын төлөвлөгөө, түүний хувь заяа • Л.Витгенштейний боловсруулсан лингвистик философи. • Г.Райлын боловсруулсан лингвистик философи баримтлалууд. • Постструктурализм ба тэмдгийн тухай онол • Постструктурализм хүмүүнлэгийн мэдлэгт анализ хийсэн нь. • Дж.Деррида бол постструктурализмыг үндэслэгч мөн. • Эрх мэдлийн тухай постструктуралист үзэл • Постмодернизмийн нониерагхи зарчим • Философи гэж юу болох тухай Ж.Делёз, Ф.Гваттари нарын үзэл. • Постмодернист симулятив онол. • Постмодернист ба Ф.Рорти