Япон хэлний түүх

JAPN601 / Магистр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Япон хэлний хөгжил хувьсал, үе шат бүрийн онцлогийг түүхчлэн тоймлон үзнэ. Цаашид япон хэлшинжлэл, япон хэл уранзохиолоор мэргэшин судалгаа хийх суурь мэдлэгтэй болно.

Товч агуулга

Япон хэлний хөгжил хувьсалыг түүхийн үечлэлийн дагуу тоймлон, авиазүй, үгийн сан, үгзүй, найруулгын түвшингийн онцлог тус бүрийг онолын үүднээс жишээгээр тайлбарлан үзнэ. Япон хэл, хэлшинжлэлийн түүхтэй холбоотой номзүйтэй танилцан, цаашдын судалгаанд шаардлагатай хэлшинжлэлийн гол гол нэр томьёо, бүтээлүүд, судлаачдын талаар ойлголттой болно.