Олон нийтийн харилцаа

JOUR214 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр олон нийтийн харилцааны үндсэн онол, мэдлэг болон голлох эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, практик үйл ажиллагаа болон хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл, ойлголттой болно. Мөн суралцагчдад олон нийтийн харилцааны мэдлэг олгож, түүнийгээ ажил мэргэжил, судалгаа шинжилгээндээ бүтээлчээр ашигладаг болгоно. Мөн олон нийт болон хүн хоорондын харилцааны өнгөрсөн болон өнөө үеийн үйл явдал, үзэгдэл, мэдээллийн хэоэгслийн үүсэл хөгжил төлөвшлийг нийгэм, цаг үеийн байдалтай нь холбон ойлгож, хүний болон нийгмийн сэтгэлзүй, амьдралын хэв маяг, үнэт зүйлсийн төлөвшилд гүйцэтгэсэн нөлөө, мөн чанарыг тодорхойлж, хүн-харилцаа-олон нийт гэсэн гурвалсан цогц ойлголтыг харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн үзэл бодлоо төлөвшүүлэх, судалгаа шинжилгээний ажлын эх үндэс болгоно.

Товч агуулга

Олон нийтийн харилцааны үндсэн ойлголт, хэлбэр, үр нөлөө, түүний хүчин зүйлс, сонин хэвлэл, телевиз радио мэдээллийн харилцааны онцлог, олон нийтийн мөн чанар, хэлбэр, төлөвшлийн болон сэтгэлзүйн асуудал, нийгмийн хүчин зүйл, хүн нийгмийн харилцааны онцлог, даяарчлалын эриний олон нийтийн харилцааны хөгжил төлөвшил, Д.Маккуейл, Х.Лассуел, М.Маклюэн, Э.Ноел Ноеман, Ф.Лазарсфельд, У.Шрамм нарын үзэл онол