Био-инженерчлэлийн үндэс

BIOE206 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Био-инженерчлэлчлэлийн үндэс хичээлийн зорилго нь био-инженерчлэл, химийн инженер, нано-инженер, цөмийн инженер, байгалийн шинжлэх ухааны судлаачид, эмч, зэрэг мэргэжлээр сурч буй хүний эзэмшсэн байх ёстой биологийн обьектийн талаарх хамгийн наад захын суурь ойлголтууд, улмаар биологийн системийг инженерчлэлийн арга зүй, хандлагыг ашиглан өөрчлөн хувиргах, түүн дээр түшиглэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гарган авах, түүнийг бусад төрлийн инженерчлэлийн ажлуудтай уялдуулан холбоход шаардлагатай мэдлэгийг анхан шатны түвшинд, биологийн обьектийн хувьд системчилсан байдлаар ойлгуулахад оршино. Энэхүү хичээлийг үзсэнээр биологийн систем ба био- инженерчлэлийн талаарх суурь мэдлэг олж авч цаашид уг мэдлэгийг өөрийн ажиллах нарийн мэргэжлийнхээ талбарт өөрт ашигтайгаар хэрэглэх чадвартай болох ач холбогдолтой.

Товч агуулга

Тус хичээл нь дараах сэдвүүдийг агуулна. Үүнд: 1-р бүлэг агуулга: Биологийн системийн онцлог шинж чанарууд, амьд организмын ангилал зүй, эс-эд-эрхтэн-эрхтэнтогтолцоо-организм-популяцийн түвшингийн зохион байгуулалтын онцлог, тэдгээр дахь мэдээллийн урсгалын шинж чанарууд, био-инженерчлэлчлэлд тулгардаг ёс зүйн асуудлууд, генийн инженерчлэл, екомбинант технологи, үүдэл эсийн технологи, амьтны эсийн био-инженерчлэлчлэл, эдийн био-инженерчлэлчлэл, эрхтэн, эрхтэний системийн био-инженерчлэлчлэл зэрэг асуудлууд орно. 2-р бүлэг агуулга: Бодис, энергийн солилцооны үндэс, биохимийн инженерчлэл, бодисын солилцооны инженерчлэл, ургамлын биотехнологийн үндэс, түүнд хэрэглэгддэг гол арга техникүүд, орчны био-инженерчлэлчлэлд ургамлыг ашиглах нь, ургамлын метаболит, түүний хэрэглээ, эмийн загварчлал, эмийг байнд хүргэх технологийн асуудлууд орно. 3-р бүлэг агуулга: Микроорганизмын ангилал зүй, түүний тархалт, микроорганизмын физиологи, биохимийн асуудлууд, микробиологийн ферментацийн үйлдвэрлэл, био-процесс инженерчлэл, биореакторын бүтэц, үйл ажиллагаа, хүнсний био-инженерчлэлчлэл, орчны био- инженерчлэлчлэлд микроорганизмыг ашиглах нь, биоматериал, нано-биоинженерчлэл, радиобиологийн асуудлууд орно. Семинараар дээр дурдсан сэдэвтэй холбоотой судалгааны ажлуудыг жишээ болгон ярилцаж оюутнуудад хичээлийн сэдвүүдийг амьдрал дээр бодитоор ойлгоход дөхөмтэй байдлаар заана.