Нийгмийн харилцааны онол (PR)

JOUR411 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

PR-ийн түүх, онол, арга зүй, голлох эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ойлголт, мэдлэгтэй болно. Монголын PR-ийн салбарын өнөөгийн байдалд анализ, тайлбар хийх мэдлэг, чадвар эзэмшинэ. PR-ийн арга технологиудыг эзэмшиж, практик болоод эрдэм судлалын салбарт мэдлэг, чадвараа ашиглана.

Товч агуулга

PR-ийн ерөнхий ойлголт, технологиуд, арга зүй, нийгмийн хүчин зүйлс, олон нийтийн санаа бодол, үйл ажиллагааны цар хүрээ, мэдээлэл харилцааны менежмент, хямралын үеийн менежмент зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарна. PR-ийн үзэл баримтлал, үүсэл хөгжил, төлөвшил, сэргэн мандалт, орчин үеийн хандлага, реклам PR-ийн ялгаа, суртал нэвтрүүлэг PR-ийн ялгаа, олон нийтийн санаа бодол, нийгмийн сэтгэл зүйд PR-ийн үзүүлэх нөлөөлөл, PR-ийн арга технологи, үр нөлөө, PR-ийн мэргэжлийн стандартын зарчим, ёс зүй, мэдээллийн домог, цуурхал, мессеж, урианы тухай ойлголтуудтай болно.