Гадаад хэлний бодлого, стандарт

FLED703 / Доктор

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Гадаад хэлний бодлого, төлөвлөлтийн талаарх гүнзгий мэдлэг эзэмших, хэлний болон боловсролын стандартуудтай танилцан бүх шатны боловсролын байгууллагын хэлний сургалтыг зохион байгуулах, хэлний сургалтад дүн шинжилгээ хийх болон үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болно.

Товч агуулга

МУ-ын боловсролын салбарын хэлний бодлого, эх хэлний ба гадаад хэлний бодлого, гадаад хэлний бодлогын үндэс ба үндэслэл, хэл-эрх мэдэл, соёл, идентитет, гадаад хэлний бодлогын хөгжлийн өнгөрсөн ба ирээдүй, гадаад хэлний бодлогын хэрэгжилт, дэлхийн улс гүрнүүдийн гадаад хэлний бодлого, хэлний бодлого ба стандарт, АНУ-ын гадаад хэлний бодлого, гадаад хэл сургалтын чиг хандлага, ЕХ-ны гадаад хэлний бодлого, сургалтын чиг хандлага, хятад хэлний боловсролын олон улсын хөтөлбөр, япон хэлний боловсролын стандарт.