Био шатахуун ба нийлэг түлшний хими

CHEM623 / Магистр

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Өнөө үед эрчим хүчний эх үүсвэрийг нефть, нүүрс, байгалийн хий гэсэн шатах ашигт малтмалуудаас голлон хангаж байна. Дэлхийн хэмжээгээр баталгаат ба таамагласан нөөц нь нефтэд 40-50 жил, нүүрсэнд 100 гаруй жил, байгалийн хийд 60 жил орчимд хүрэлцээтэй гэсэн судалгаа байдаг. Эдгээр шатах ашигт малтмалууд нь сэргээгддэггүй нөөцөд тооцогдоно. Байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эдээс шатахууныг гаргах мөн нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх замаар түлш шатахууны хэрэгцээний тодорхой хувйг хангах нь ахуйн гаралтай хаягдлыг дахин боловсруулах болон хатуу шатах ашигт малтмалаас шингэн түлш үйлдвэрлэх зэрэг чухал ач холбогдолтой. Хичээлийг судалснаар уламжлалт түлш шатахууны хэрэгцээг уламжлалт биш түүхий эдээс гарган ашиглах нь хүний амьдралын чухал хэрэгцээг хангах, байгаль орчинд ээлтэйгээр боловсруулах ач холбогдолтой болохыг суралцагсад ойлгох болно.

Товч агуулга

Суралцагсад энэ хичээлийг судлах явцад эрчим хүчний эх үүсвэрүүдийн төрөл, шинж чанарын талаар анхны мэдээллийг өгөх. Үүнээс сэргээгдэх эрчим хүчний төрлүүд, тэдгээрийн нөөц боломж, Биошатахуун (биодизель, биоэтанол, биометанол) –ы төрөл, тэдгээрийг гаргах арга, биомассын пиролиз болон тэдгээрийн кинетик судалгаа, Амьтан, ургамлын гаралтай тос өөхний триглицеридийг дээд тосны хүчлийн алкилын эфирт хувиргах дахин эфиржүүлэх урвалын механизм, үүсэх бүтээгдэхүүний түлш шатахууны шинж чанар түүнийг судлах аргын талаар мэдлэг олгоно. Мөн нийлэг шингэн түлшний химийн хэсэгт нүүрсийг хийжүүлэн гаргадаг нийлгийн хийг ашиглан Фишер-Трофшийн синтезээр шингэн түлш болох нүүрсустөрөгчид болон спиртүүдийн хольцыг гаргах, бүтээгдэхүүнийг шинжлэх аргуудтай танилцах арга барил, чадварыг эзэмшинэ.