Оросын улс төр

POLI321 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийн зорилго нь орчин үеийн ОХУ-ын улс төрийн түүх, улс төрийн системийг танин мэдэх, тус орны улс төрийн ялгаатай дэглэмийн үе дэх улс төр, эдийн засгийн хөгжил, Бүс нутгийн улс төрийн харилцаа, үүрэг, цаашдын хандлага зэрэг асуудлыг харьцуулсан судалгааны арга зүйгээр судлан танин мэдэх, үнэлэлт дүгнэлт өгөх, олон талт мэдлэг олж авахад оршино.

Товч агуулга

Хичээлийн агуулгаар Оросын улс төрийн систем, улс төрийн түүхийн асуудлыг улс төр, нийгмийн судалгааны бүтээлүүдийн агуулгад тулгуурлан авч үзнэ. Ингэхдээ Оросын улс төрийн мөн чанар, дэглэм ба улс төрийн системийн асуудлыг түүхчлэх ба харьцуулах үндсэн дээр судлаж үзнэ. Уг судлагдахууныг эзэмших үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн хэлбэр нь лекц, хэлэлцүүлэг, судалгааны семинар, эссе илтгэл, бие даасан ажил байна.