Өрнөдийн шинэ түүх

HIST330 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийг үзэж судласнаар хүн төрөлхтний түүхийн шинэ үе буюу XVI зуунаас XX зууны үеийн Европ, Америкийн орнуудын түүхэн хөгжлийн гол гол зангилаа асуудлуудыг судалж, хүн төрөлхтний түүхэн хөгжлийн талаар системтэй мэдлэгтэй болно. Хичээлийг судалснаар хүн төрөлтний түүхэн хөгжлийн нийтлэг шинжийг ойлгон авч, олж авсан мэдлэгээ практик дээр хэрэглэх чадвар хийгээд биеэ даан мэдлэгээ сэлбэх арга барилд суралцсанд хөтөлбөрийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Өрнө дахины орнуудын түүхэн хөгжлийн нэгэн онцлог бөгөөд нэн баялаг үе болох Шинэ үе буюу Нидерландын хөрөнгөтний хувьсгалаар эхэлж XX зууны эхэнд дэлхий ертөнцийг шинэ дайны ирмэгт хүргэсэн тэрхүү түүхэн үе хүртэлх цаг үеийн түүхэн үйл ядлуудыг гол зангилаа асуудлуудыг нээн гаргаж өгөх замаар хичээлийн агуулгыг иж бүрэн гаргана. Шинэ үе гэдэг бол капиталист хөгжлийн түүхэн замналын эхний гараа бөгөөд чухам энэ үед өнөөгийн соёлт хийгээд аж үйлдвэржсэн нийгмийн эхлэл тавигдаж улмаар хэрхэн ХХ зуун хүртэл хөгжсөн түүхийн талаар цогц мэдлэг олгоход хичээлийн агуулга чиглэнэ.