Танихуйн хэл шинжлэл

LING800 / Доктор

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Танихуйн хэлшинжлэл хэл бол мэдлэг хадгалах, ашиглах, боловсруулах танихуйн механизм гэж үздэг орчин цагийн хэлшинжлэлийн тэргүүлэх салбарын нэг. Уг хичээлийг үзсэнээрсуралцагчид хэлшинжлэлийн шинэ чиг хандлага болох танихуйн хэлшинжлэлийн тухай үндсэн ойлголттой болно. Энэ хичээлээр танихуйн хэлшинжлэл үүсэж бий болсон урьдчилсан нөхцөл, түүх, орчин үеийн байдал, хөгжлийн чиг хандлага, дүр, эх дүрийн ойлголт, айчлах, танихуйн хэл шинжлэлийн салбар ухаанууд, гол төлөөлөгчидтэй танилцана. Хүн хэрхэн яаж, хэлтэй, ухамсартай байдаг тухай орчин үеийн онолд суурилсан мэдлэгтэй болно. Зорилт: 1. Танихуйн хэлшинжлэлийн үндсэн ойлголтуудтай танилцах 2. Танихуйн хэлшинжлэлийн аргуудтай танилцана 3. Үгийн утгын тухай төсөөллийг цэгцлэх, цогц ойлголт, айчлах зэрэг түлхүүр ойлголттой танилцах

Товч агуулга

Танихуйн хэлшинжлэл ШУ-ны шинэ чиг хандлага болох нь. Танихуйн хэлшинжлэл үүсэж бий болсон нь, танихуйн хэлшинжлэлийн үндсэн асуудлууд, зорилго, түлхүүр ойлголтууд.Танихуйн хэлзүй. Танихуйн утгазүй, Танихуйн зүйрлэлийн онол, Танихуйн загварууд. Сэтгэлгээний орон зай. Дүр, эх дүрийн онол. Хүний ухамсар ба хэлний биед суурилсан судалгаа, Танихуй ба хувийн туршлага, Танихуйн дискурс, Танихуйн хэлшинжлэл болон хэлний сургах, сурах үйл