Магадлалын онол I

MATH310 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Санамсаргүй үзэгдэл, санамсаргүй хэмжигдэхүүний тухай ойлголтыг математик аргаар нарийвчлан судлах, Магадлалын огторгуйд уг үзэгдэл, хэмжигдэхүүний тархалтыг тогтоох. Магадлалын онолын аналитик аргуудыг эзэмших.

Товч агуулга

Санамсаргүй үзэгдэл, санамсаргүй үзэгдлийн магадлал, санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалт, санамсаргүй хэмжигдэхүүний тоон характеристикууд болон аналитик аргууд, их тооны хууль, хязгаарын гол теорем зэрэг ухагдахууныг эзэмшиж, эдгээрийн тусламжтайгаар санамсаргүй үзэгдэл тэдгээрийн ерөнхий зүй тогтлыг тал бүрээс нь судлах юм.