Цахилгаан машин

ECEN345 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлээр ахуйн хэрэглээ болон аж үйлдвэрийн салбарт хамгийн өргөнөөр хэрэглэгдэх цахилгаан тоноглолууд болох трансформатор, хувьсах гүйдлийн синхрон болон асинхрон мотор генераторууд, тогтмол гүйдлийн генератор болон моторын үндсэн зарчим, онолын суурь мэдлэгийг эзэмшүүлнэ. Тус хичээлээр олж авсан мэдлэгт суурилан тодорхой хэрэглээнд тохирсон тоноглолыг сонгох, эквивалент схем ашиглан тооцоолол хийж гүйцэтгэх чадамж эзэмшинэ. Практикт төрөл бүрийн мотор, генератор болон трансформатортай холбогдон гарах аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшинэ

Товч агуулга

Цахилгаан машины төрөл, хэрэглээ болон үүсэл хөгжил, цахилгаан соронзон хэлхээний үндэс, нэг болон гурван фазын трансформатор, трансформаторын эквивалент хэлхээ ба загварчлал, холболтын схемүүд, эргэлдэх хөдөлгүүр болон соронзон оронгийн үндэс, Хувьсах гүйдлийн цахилгаан машины үндэс, загварчлал, Синхрон хөдөлгүүрүүд, Синхрон моторууд, Индукцийн моторууд тэгдээрийн ажиллагаа, Тогтмол гүйдлийн(DC) цахилгаан машины үндэс, Тогтмол гүйдлийн мотор болон хөдөлгүүр, Нэг фазын тусгай зориулалтын мотор