Гэмт хэргийн онол: харьцуулсан судлал

CRIL727 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Гэмт хэргийн бүрэлдэхүүний онол” нь магистрын хөтөлбөрийн сонгон суралцах хичээл болохын хувьд тухайн суралцагч эрүүгийн эрх зүйн орчин үеийн мэдлэг, мэдээллийг хүлээн авч, эзэмшихээс гадна гэмт хэргийн бүрэлдэхүүний талаарх материалист уламжлалт онолыг орчин цагийн сонгодог онолтой харьцуулах замаар хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн арга зүй, хөгжлийн хандлагыг судалж, эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Гэмт хэргийн бүрэлдэхүүний ойлголт нь Эрүүгийн эрх зүйд танин мэдэхүйн болон онолын чухал ач холбогдолтой бөгөөд гэмт хэргийн ерөнхий онолын талаар зохих ойлголт мэдлэгийг онолын ахисан түвшинд авснаар бүрэлдэхүүнийг тогтоох, гэмт хэргийн зүйлчлэх дадал чадварыг эзэмших боломжийг олгоход оршино.

Товч агуулга

Энэ хичээлээр Гэмт хэргийн бүрэлдэхүүний онолын үзэл баримтлал хэрхэн үүсч, бүрэлдсэн болон энэ онолын гол төлөөлөгчдийн үзэл санааг түүхчлэн авч үзэхээс гадна үзэл хандлагын урсгалуудыг тоймлон судалж, тодорхойлно. Гэмт хэргийн бүрэлдэхүүний материалист онолын танин мэдэхүйн уг сурвалж, эх үндсийг судалсны дараа тухайн бүрэлдэхүүний үндсэн элемент, хэсгүүдийг уялдаа хамааралд нь нэг бүрчлэн авч үзнэ. Тухайлбал гэмт хэргийн объект, объектив тал, субъект, субъектив тал зэрэг бүрэлдэхүүн хэсгийн шинж, шалгуур онцлогийг нарийвчлан хамааралт шинжээр гүнзгийрүүлж судална. Гэмт хэргийн бүрэлдэхүүний функциональ /сонгодог/ онолын мөн чанар, агуулгыг судалгаа, сургалтын голлох бүтээл, эх сурвалжид тулгуурлан тайлбарлана. Уг онолын бүтцийн болон хэрэглээний аргачлалыг эрх зүйн логик, загварчлалын талаас задалж АНУ, Герман, Франц, Япон зэрэг орны эрүүгийн эрх зүйн онолын зарчимд тулгуурлан тайлбарлах замаар хичээлийн агуулгыг тодорхойлно.