Санхүүгийн экономикс

ECON320 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь (i) оюутнуудыг орчин үеийн санхүүгийн үндсэн мэдлэгтэй болох; (ii) оюутнуудыг цаашид санхүүгийн мэргэжлээр, тухайлбал санхүүгийн хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн санхүү, санхүүгийн зах зээлийн мэргэжлээр гүнзгийрүүлэн суралцах боломжоор хангах тэр салбаруудынх нь ерөнхий удиртгал болох.

Товч агуулга

Уг хичээлээр дараах сэдвүүдийг үзэж судална. 1. Санхүү болон санхүүгийн тогтолцоо (Санхүү гэж юу вэ, Санхүүгийн зах зээл болон Институцүүд), 2. Цаг хугацаа болон нөөцийн хуваариалалт (Цаг хугацаагаар нөөцийг хуваарилах, Өрхүүдийн хадгаламж, хөрөнгө оруулалтын шийдвэр, Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ), 3. Хөрөнгийн үнэлгээний загварууд (Зах зээлийн үнэлгээний зарчмууд, Тогтмол мөнгөн урсгалын үнэлгээ-Бонд, Энгийн хувьцаан үнэлгээ), 4. Эрсдлийн удирдлага ба багцын онол (Эрсдэлийн удирдлагын зарчмууд, Хэжинг, Даатгал, Диверсифиац, Багцын сонголт), 5. Үүсмэл үнэт цаас, 6, Аж ахуйн нэгжийн санхүү.