Магадлал ба санамсаргүй процесс

APMA280 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Магадлал, санамсаргүй хувьсагч, санамсаргүй процессын талаар үндсэн мэдлэг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Шинжлэх ухааны болон инженерийн судалгаанд тодорхой бус байдлыг үнэлэх математик аргачлалын тулгуур нь магадлал, санамсаргүй үйл явцын онол юм. Тухайлбал электроникийн болон холбооны системийн шуугиан болон бусад тодорхой бус нөхцөл байдал системээр дамжуулж байгаа мэдээлэлд алдаа бий болгодог бөгөөд түүнийг тооцох, системийн зохистой үзүүлэлтийг сонгох шаардлага гардаг.

Товч агуулга

Монголоор: Тодорхой бус санамсаргүй үзэгдэл, Санамсаргүй туршилт, Түүвэр орон зай ба үйл явдал, Магадлалын аксиом, Нөхцөлт магадлал, Бейсийн теорем, Тусгаар үйл явдал. Дискрет ба тасралтгүй санамсаргүй хувьсагч, тэдгээрийн түгэлтийн функц. Зарим чухал санамсаргүй хувьсагчид. Нөхцөлт түгэлтийн функц. Санамсаргүй хувьсагчийн горьдлоготой утга ба момент. Санамсаргүй хувьсагчийг хувиргах. Магадлалын хувиргалтын аргууд. Хос санамсаргүй хувьсагч, Хамтын ба нөхцөлт түгэлтийн функц. Хамтын ба нөхцөлт горьдлоготой утга. Тусгаар адил түгэлттэй санамсаргүй хувьсагч. Их тооны хууль ба төвийн хязгаарын теорем. Санамсаргүй процесс ба түүнийг ангилах, Санамсаргүй процессыг илэрхийлэх математик арга, Автокорреляцийн функц. Зарим чухал санамсаргүй процессууд. Чадлын спектр нягт, Дулааны шуугиан, Шугаман систем дэхь санамсаргүй процесс. Оноосон ба Вейнерийн шүүлтүүр. Компьютерт санамсаргүй тоо болон процессыг үүсгэх. Ховор үйл явдлын симуляци