Нанобүтцийн загварчлалын үндэс

NANO201 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нанобүтцийн загварчлалын зорилго нь тооцооллын загвар, симуляцийг ашиглан атом ба молекулын түвшинд нано хэмжээст материалын төлөв, шинж чанар, харилцан үйлчлэлийг ойлгож, таамаглахад оршино. Ерөнхийдөө нанобүтцийн симуляци нь туршилтын ажиглалт болон нано хэмжээний үзэгдлийн онолын ойлголт хоорондын зөрүүг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эрдэмтэд, инженерүүдэд наноматериалын шинж чанарыг оновчтой болгох, нано технологийн шинэлэг хэрэглээг зохион бүтээх боломжийг олгодог. Нано хэмжээст бүтцийг тодорхойлохын тулд симуляциар нанопартикле, нано хоолой, нано утас зэрэг наноматериалуудын атомын зохион байгуулалт, бүтцийг загварчилдаг. Мөн наноматериалуудын механик, дулааны, цахилгаан, соронзон, оптик шинж чанарууд нь хэмжээ, хэлбэр, найрлага болон бусад хүчин зүйлээс хамаарч хэрхэн өөрчлөгддөг бөгөөд эдгээрийг судлах аргуудын нэгд загварчлал ордог.

Товч агуулга

Нанобүтцэт материалуудыг судлахын тулд молекул динамик, Монте-Карло арга, нягтын функциональ онол гэх мэт янз бүрийн симуляцийн аргуудыг ашигладаг. Мөн квант механик, статистик механик, термодинамик зэрэг сэдвүүдийг хамарч, дараагийн хэлэлцүүлгийн онолын үндэслэлийг бий болгоно.