Төрийн алба

PUBL406 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Тус хичээлээр төрийн албаны үйл ажиллагаатай уялдуулан иргэний нийгэм, засаг захиргаа, улс төрийн тогтолцоо, нам - олон нийтийн байгууллага /ТББ/, иргэдийн төлөөлөгчдийн хурлын асуудлыг онол арга зүйн болон хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн авч үзэж буй чиг хандлагыг өөрийн орон , бусад улс орны туршлага дээр тулгуурлан өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагийн хэлхээнд авч үзнэ. “Төрийн алба” хичээлээр шударга ёс, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны зарчмуудыг иш үндэс болгоно.

Товч агуулга

Энэ хичээлээр төрийн албаны зарчим, мөн чанар, улс төрийн хяналтын үүрэг, эрх баригчдын хариуцлага чухам юунд орших, нийгмийн хөгжлийн зүй тогтлыг даган төрийн алба хэрхэн хувьсах чиг хандлага, ЗЗНДБайгууламжийн онцлог үе шат, түүхэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч улс эх орныхоо ирээдүйн хөгжил, ЗЗНДНэгжийн зохион байгуулалт, төрийн удирдлагыг улам боловсронгуй болгох үйл хэрэги мэдлэг чадвараа зориулах итгэл үнэмшил олгох зэрэгт уг сонгон суралцах хичээлийн агуулга, мөн чанар оршино.