Хүүхдийн сэтгэл судлал

PSYC345 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгэл судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хүүхдийн сэтгэл судлал хичээлийг үзсэнээр хүүхдийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдэж, хөгжлийг тайлбарласан зарим эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж, хүүхдийг судлах зарим аргуудыг эзэмшиж, хүүхдийн насны үечлэл,хямрал, тэднийг хөгжүүлэх олон талын асуудлыг танин мэдэх болно. Дээрх зорилгыг хэрэгжүүлсэнээр насны үечлэл, хөгжлийн хандлага, хүүхдийн нас насанд илрэх онцлогийг танин мэдэж хүүхдийн хөгжлийг зөв баримжаалах, тэдний багш, эцэг эх, асран хамгаалж буй хүмүүст хөгжлийн ерөнхий зүй тогтлын талаар мэдээлэл өгөх чадвартай болно.

Товч агуулга

Хүүхдийн сэтгэл судлалын үүсэл хөгжил, судалгааны аргууд, хөгжлийн талаарх үндсэн ойлголт, хөгжлийг тайлбарласан зарим онолууд, хүүхдийн хөгжилд удамшлын нөлөө, үр хөврөл ба ургийн хөгжил, жирэмсэн эхийн сэтгэл зүй хүүхдийн хөгжилд нөлөөлөх байдал, төрөлт, нярай үе, балчир нас, бага нас, сургуулийн бага анги, өсвөр нас, сургуулийн ахлах анги.