Тоглоомын онол /док/
ECON809 / Доктор
Багц цаг: 3
Эдийн засгийн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 4 цаг - 12 хоног
Семинар: -
Лаборатори: -
Бие даалт: 8 цаг - 12 хоног
Зорилго
Энэ хичээлийн зорилго нь эдийн засгийн онолын магистр, докторантууд тоглоомын онолын ахисан түвшний мэдлэгийг эзэмшиж эдийн засгийн шинжилгээ, судалгаанд хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Товч агуулга
Тоглоомын онол сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгаа эдийн засгийн онолын арга хэрэгслүүдийн нэг бөгөөд төгс бус өрсөлдөөн, аж үйлдвэрийн зохион байгуулалтын шинжилгээнд зайлшгүй хэрэглэх шаардлагатай аргуудын нэг болсон. Иймээс тус хичээлийн хүрээнд тоглоомын онолыг Статик, динамик, өргөтгөсөн, давтагдах ба нэг удаагийн, хязгааргүй давтагдах, төгс мэдээлэлтэй болон хязгаарлагдмал мэдээлэлтэй зэрэг талаас судлаж, Курно, Стакельберг, Бертраны Нэшийн тэнцвэрийг олох, тоглоомын онолыг макроэдийн засаг, хөгжлийн эдийн засаг, аж үйлдвэржилт, төрийн зохицуулалт, мөнгөний бодлого, олон улсын худалдаа болон гэрээ хэлцлийн онолын хэрэглээ талаас судлана.