Сейсмийн хайгуулын судалгааны аргууд

GEOP622 / Магистр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сейсмийн хайгуулын аргын онолыг гүнзгийрүүлэн судлаж, шатах ашигт малтмалын хайгуулд сейсмийн аргыг хэрэглэсэн үр дүнтэй танилцаж, хайгуулын ажлын үр дүнгийн тайлалыг өндөр түвшинд хийж гүйцэтгэх чадвартай болно.

Товч агуулга

Сейсмийн ойсон болон хугарсан долгионы аргын үндсэн зарчим, Скаляр болон вектор долгионы тэгшитгэл, Хавтгай болон бөмбөрцөг долгионы шийд, Эзэлхүүний долгион, Гадаргуугийн долгион, Анизотроп орчинд сейсмийн долгион тархах, Долгионы тархалтанд үзүүлэх орчны нөлөөлөл, Долгионы дифракц, Орчны хил заагаас долгион ойх ба хугарах, Сейсмийн долгионы хурд, Сейсмийн үзэгдлүүдийн онцлог шинж, Хэмжилтийн багаж төхөөрөмж, Сейсмийн өгөгдлийн боловсруулалт, Сейсмийн өгөгдлийн геологийн тайлал, 3D хайгуулын аргууд, Сейсмийн аргыг хэрэглэх онцгой тохиолдлууд