Герман хэлний үгзүй

GERM321 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Герман хэлний нэгжүүдийн асуудлыг системтэй авч үзэн хэлний бүтцийн талаар хэл шинжлэлийн үүднээс онолын цэгцтэй мэдлэг эзэмшүүлэх, хэл судалгааны арга барилд суралцуулах. Сурах бичиг болон бие даах ажлын сэдвийн хүрээнд агуулгыг системтэй үзэж судлуулах, танхимийн, танхимийн бус сургалтаар олж авсан мэдлэгийг дасгал ажил, бие даах ажлын хүрээнд ганцаарчилсан хийгээд багаар ажиллах хэлбэрээр дадлагажуулан бататгаж чадвар эзэмшүүлэх.

Товч агуулга

Хэлний дохио тэмдэгтийн онол, герман хэлний үгийн сангийн нэгж, үгзүйн нэгж. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Уг хичээлийг үзэж судалснаар оюутан цаашид герман, монгол хэлний зэрэгцүүлсэн хэлзүйн хичээлийг судлах суурь мэдлэг хуримтлуулна. Онолын мэдлэгт суурилан бие даан судалгаа явуулах арга барил эзэмшин сонирхсон сэдвээр гүнзгийрүүлэн реферат, ангийн ажил, төгсөлтийн ажил бичих чадварт суралцана. Үнэлгээ: О1-30 оноо Хичээлийн ирц О2-25 оноо Гэрийн даалгавар, хичээлд оролцсон идэвх, төсөл, сэдэвт ажлын үнэлгээ, явцын шалгалт О3- 45 оноо Шалгалтын үнэлгээ Ашиглах ном, сурах бичиг: Kiessling – Deutsch, Studienmaterial fuer Erwachsene, Fachbuchverlag Leipzig, 1972, Schendels.E – Deutsche Grammatik: Morphologie, Syntax, Text, Moskau, 1982, Gerhrad Helbig, Joachim Buscha – Deutsche Grammatik, Ein Handbuch fuer den Auslaenderunterricht, Langenscheidt, 1993, Buehler, Karl – Sprachtehorie, Die Darstellungsfunktion der Sprache, Jena, 1934, Duden – Grammatik der deutschen Gegenwartssprache, hg. V. Guenther Drosdowski. Mannheim/Leipzig/Wien/Zuerich, 1995, Duerscheid, Christa/Hartmut Kircher/Bernhard Sowinski – Germanistik, Eine Einfuehrung, Koeln/Weimar/Wien, 1995, Grewendorf, Guenther/Fritz Hamm/Wofgang Sternenfeld – Sprachliches Wissen, Eine Einfuehrung in die morderne Theorien der grammatischen Beschreibung, Frankfurt/M, 1996, Grundzuege einer deutschen Grammatik, von einem Autorenkollektiv unter der Leitung von Karl Erich Heidolph, Walter Flaemmig und Wolfgang Motsch, Berlin, 1981, Linke, Angelika/Markus Nussbaumer/Paul R.Portmann, Studienbuch Linguistik, Tuebingen, 1994