Биотехнологи

BIOT201 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны тухай үндсэн ойлголтыг өгч, Биотехнологийн үндсэн арга зүйтэй танилцуулан, анагаах ухаан, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, уул уурхайд биотехнологийн шинжлэх ухааны ололтыг хэрхэн ашиглаж буй талаарх мэдлэгийг олгоход чиглэгдэнэ.

Товч агуулга

Биотехнологийн хөгжлийн түүх, үндсэн асуудал, хөгжлийн хэтийн төлөв, биотехнологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, биологийн шинжлэх ухааны орчин үеийн хөгжилд ашиглах асуудлыг судална. Биотехнологийн үндсэн материалыг шилж сонгох, ургамал, амьтны эд, эс ба микроорганизмын эсийн цэвэр өсгөвөр гарган авах зарчим, эсийн амьдралын үйл ажиллагаа болон түүний зохицуулгын механизмыг судална. Генийн ба эсийн инженер зүйн талаарх үндсэн ойлголт, эрлийз эс гарган авах зарчим, түүнийг улс ардын аж ахуйд хэрэглэх, инженерчлэлийн арга, гаргах үе шатууд. Завсарлагатай болон үргэлжилсэн ажиллагаатай биореакторын ажиллах зарчим, ферментацийн процессийн талаар үзэж судлана. Биобэлдмэлийг гарган авах технологийг судалж мэднэ. Завсарлагатай болон үргэлжилсэн ажиллагаатай биореакторын ажиллах зарчмыг мэдэж, ферментацийн процесс явуулах онолын мэдлэгтэй болно. Мөн биотехнологийн бүтээгдэх, үйлчилгээний маркетинг, Биоаюулгүй байдал, Био ёс зүйн талаар үзэж танилцана