Материалын боловсруулалт

PHYS746 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь физикийн мэргэжлийн суурь хичээлүүд дотор үзсэн ерөнхий болон онолын физикийн хичээлүүд түүнчлэн хатуу бие, материал судлалын мэргэшлийн хичээлүүдийг суурь болгон авч бодисын нэг төлөв болох плазмын шинж чанар, түүн дотор явагдах процессууд, плазмыг материал боловсруулахад ашиглах, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэх хэрэглээг нарийвчлан гүнзгийрүүлэн судлах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч хичээлийн агуулгад тусгагдсаны дагуу пламын технологи, плазмын материал боловсруулалт, плазм дотор явагдах процессуудыг сайтар гүнзгийрүүлэн судалж физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд дараагийн шатны хичээлийг үзэх нөхцөл бүрдэнэ.

Товч агуулга

Плазмын үндсэн ойлголт, шинж чанар, үндсэн тэгшитгэлүүд ба тэнцвэр, хий дэх цахилгаан гүйдэл, хийн ниргэлгийн төрлүүд, плазм дахь атомуудын мөргөлдөөн, Плазмын динамик, Плазм дахь зөөгдөх процессууд, диффузийн төрлүүд, Плазмын үе, тогтмол гүйдлээр үүсэх үе, плазмохими, химийн урвалууд, урвал ба тэнцвэр, Молекулын мөргөлдөөн, химийн кинетик ба гадаргуугийн боловсруулалт, хийн ниргэлэг дэх бөөм ба энергийн баланс, багтаамжит ниргэлэг, индукци ба долгионоор өдөөсөн ниргэлгүүд, тогтмол гүйдлийн ниргэлгүүд, гадаргуу цэвэрлэх, гадаргуу дээр үе суулгах тоосонцорт плазм, хийн ниргэлгийн кинетик онол