Био-антропологи судалгааны арга

ANTH202 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр биологийн антропологийн судалгаануудад мөрдөж хэрэглэдэг судалгааны аргуудтай танилцана. Үүнд: биеийн хэмжил зүй - антропометр, угсаатны антропологи - нүүр толгойн хэмжилт ажиглалтын шинжүүдийг тодорхойлох, хүний морфологи – бие бүтцийг тодорхойлох, ангилах, гарын хээ - угсаатны дерматоглифик, ауксологи - бие бялдрын өсөлт, хөгжлийн судалгаа зэрэг биоантропологийн үндсэн чиглэлүүдийн судалгааны арга зүйг сурч, эзэмших болно.

Товч агуулга

ХХүний бие бүтцийн судалгааны олон улсын нэгдсэн антропометрийн хэмжилтийн арга зүйг судлах, антропометрийн хэмжилтийн дадлага эзэмшүүлэх, Хүний бие бүтэц, биеийн бүрэлдэхүүн хэсгийн харьцааг тооцоолох аргуудыг эзэмших, Угсаатны антропологийн судалгааны хэмжилтийн болон ажиглалтын шинжүүд тодорхойлох арга зүй эзэмших, Угсаатны дэрматоглификийн судалгааны арга зүй эзэмших, тэнхимд хадгалагдаж буй монголын угсаатнуудын гарын хээний цуглуулга дээр дадлага хийх, Хүний популяцийн болон молекул антропологийн судалгааны арга зүйн үндсэн зарчмуудтай танилцах