Англи хэлний хэлмэрчлэхүй 1

EINT311 / Бакалавр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: -

Семинар: 4 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 2 цаг - 2 хоног

Зорилго

Хэлмэрчлэхүй, түүний ангилал, аргын талаарх үндсэн ойлголтыг өгч, сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөр хэл рүү буулгах арга барил, дадал эзэмшүүлнэ. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн талаар үндсэн суурь ойлголттой болж хэлмэрчлэх дадлыг англи- монгол, монгол-англи хэл рүү хийнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгад төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дарааах сэдвийн хүрээнд хэлмэрчлэх дадал эзэмшинэ. Хичээлийн агуулгыг 2кр буюу 64 цагийн семинарын хэлбэрээр олгоно. Ингэхдээ: Хэлмэрчлэхүйн тодорхойлолт, ангилал, төрөл, үйл явц, утга, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тогтоох, санах буюу тэмдэглэл хөтлөх, нэр томъёо, үг сонголт, үг оноох, утгыг гаргах, буулгах, харилцаа, ярианы соёл, хэм хэмжээ болон бусад холбогдол бүхий сэдвээр үндсэн ойлголттой болно. Мэндчилгээний олон хэлбэрээс эхлэн, танилцах, угтах, үдэх, яриа хэлэлцээний явц, хурал удирдах, нээх, хаах, үг хэлэх, асуулт тавих, хариулах, гэрээ хэлэлцээр хийх, хот орон танилцуулах, музей үзэсгэлэн, түүхэн дурсгалт газар, байгалийн цогцолбор, дархан цаазат буюу нөөц газрыг танилцуулах, товч мэдээ, улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, энх тайван, хамтын ажиллагаа гэх мэт сэдвээр хэлмэрчлэх суурь чадвар эзэмшинэ. Орчин үеийн мэдээллийн өргөн хэрэгслийг ашиглан англи – монгол, монгол – англи хэл рүү цуваа хэлмэрчлэх дадлага хийнэ.