Динамик систем ба удирдлага

ELEC706 / Доктор

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Дулааны цахилгаан станци, роботикс, хувьцааны зах зээл зэрэг динамик шинж чанартай системийг ойлгох, тэдгэрийг удирдах нь орчин үеийн кибернетикийн салбарын том бодлого. Энэхүү хичээлээр практикт тааралдах аливаа динамик системийг математик загварчлалд оруулж, түүнийг олон талаас нь тайлбарлана. Мөн гэдрэг холбоотой систем оруулж удирдах алгоритмуудыг үзнэ.

Товч агуулга

Динамик системийн загварчлал, MIMO, LTI систем, матрицын perturbation, төлвийн огторгуй, төлвийн тэгшигтгэл, дискрет хугацааны болон тасралтгүй хугацааны загварууд, Ляпунов тогворжилт, гэдрэг холбоотой систем, удирдагдах болон ажиглагдах байдал, робаст удирдлага, H2 болон H∞ удирдлага