Эрдэс материалын хими

ACHE407 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгалийн эрдэс түүхий эдийг таньж, байгалийн юмс үзэгдлийн хоорондын холбоог тогтоох, тэдгээрийн найрлага, шинж чанарын үндсэн дээр хэрэглээний чиглэл тогтоох, тэдгээрийг үйлдвэрлэлд хэрэглэх боломжийг судлах, эрдэс түүхий эдийг ашиглан төрөл бүрийн материал үйлдвэрлэх арга аргачлалыг эзэмших, эрдэс ба материалын шинж чанарыг судлах, судалгааны үр дүнд боловсруулалт хийх чадвар, дадлыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Эрдэс түүхий эдийн төрөл бүрийн ангилалт хийх зарчимтай танилцуулах, байгаль дээрх эрдсүүд, тэдгээрийн холбоо, үүсэл, хувирал, эрдэс түүхий эдийг материалын үйлдвэрлэлд ашиглах чиглэл, технологийн ерөнхий ангилал, монгол орны эрдэс түүхий эдийн нөөцийн хэмжээ, тархалт, мөн материалын үйлдвэрлэлд тэдгээрийг ашиглан төрөл бүрийн материалууд гарган авах арга, аргачлалтай танилцуулах. Хатуу фазын шинэ материалуудын нэр төрөл, ангилал, тэдгээрийн физик-химийн шинж чанар болон бүтцийн мөн чанар, жишээг тодорхой мэдээллээр өгч манай орны онцлогтой холбон өнөө, ирээдүйн чиглэлийг тодорхойлж өгөх