Химийн технологийн судалгааны аргууд

CHTE411 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 12 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрдсийн болон органик гаралтай түүхий эдээс дээж авах, дээжийг туршилт судалгаанд бэлтгэх, дээжийн физик, химийн шинж чанар ба бүтэц найрлагыг тогтоох зорилгоор үйлдвэр, лабораторид хэрэглэгддэг орчин үеийн дэвшилтэт аргуудын онолын үндэстэй танилцах, тухайн арга аргачлалыг ашиглан тодорхой нэг дээжинд анализ хийх чадварт суралцана.

Товч агуулга

Эрдсийн ба органик гаралтай түүхий эдийн химийн бүтэц найрлагыг тодорхойлоход ашиглагддаг чанарын болон багажит анализын аргуудтай танилцах, эрдэс түүхий эдийг баяжуулах технологийн үе шатуудад хяналт үнэлгээ хийж сурах, органик нэгдлийн бүтэц тогтоох орчин үеийн аргууд болох NMR, FT-IR, MS зэрэг аргуудын датад анализ хийж сурах.